Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Монгол Бизнес

Айхтар юм аа.

Улаанбаатарын Гудамжаар дүүрэн Бар Паб ресторан, сауна массаж,  зочид буудал, арьс өнгөний эмнэлэг, 24 дэлгүүр, ХЗХоршоо ломбард гэсэн хаягууд ёстой нэг хахаж байгаа анзаараагүй бол гараад хараарай.


Бодвол ХЗХ, ломбардуудад юмаа тавьж мөнгө аваад л Бар-даад хүүхэн эргүүлж чадвал дэлгүүрээс архи аваад буудал орж дэлбэлээд, хүүхэн эргүүлж чадаагүй бол сауна массаж руу ороод л массаж хийдэг нэртэй хүүхнийг нь нухчихаад л, энд тэнд юм гараад идээ цуваад эхлэвэл хамар доорхи эмнэлэг рүү гүйж ороод бөгсөө хорстол тариа шахуулчихаад гүйж  байдаг гарууд их юм шиг байгаан. За тэр яахав монголын орлогоороо толгой цохидог бизнесүүдийг дурдвал ерөөсөө татвараас нуугддаг бизнесүүд л хамгийн орлоготой байна.

Эдгээрээс онцлогуудыг нь жагсаавал

Хулхи архины бизнес

Хамгийн лаг бизнес нь энэхүү бизнес байдаг.

Гэртээ баннтай усанд найруулж байгаад шилэнд юүлээд 500-аар зардаг бизнес бол энэ биш. Тэр бол Бизнес эрхлэгчдээ тийм ч ашигтай биш харин улсад харин ч их ашиг тустай бизнес байгаан. Монголын лаларын алкаш гаруудыг хомроголон устгах ид шидтэй бизнес байхгүй юу.

Харин миний хэлэх гээд байгаа хулхи архины бизнес гээд байгаа нь Улсын шинэ тулгар компаниудын эрхэлдэг хулхи архины бизнес. Худлаа гэвэл хаанахын ямар спиртээр архиа хийчээд хамгийн сайн архи гээд хуга суга рекламдаад байгаа нь үнэн нууцны асуудал байгаа. Би нэг архины Реклам уншиж байхад манай архи нь ийм тийм биологийн бодисны хольцтой, хүний давтан архи уух дуршлыг бууруулдаг, согтоодоггүй энэ тэр гээд шааж өгсөн байна лээ. ЭМ ЮМ УУ ХААШАА ЮМ. Тэгээд л хяналтын газруудын шалгалтаар бөөн бөөн хуурамч акцтай лаг амттай архинууд дэлгүүрийн лангуун дээрээс хураагдаад л. Дэлгүүрүүд нь хуурамчаар хийчээд баригдаад байгаа юм уу гэхээр худлаа л байгаа байхгүй юу. Нөгөө компаниуд нь өөрсдөө хуурамч архи хийчээд баригдангуутаа дэлгүүр ингэсэн эсвэл ажилтан нь дундуур нь хуурамч юм шургуулсан энэ тэр гээд худлаа бултаад байдаг. Архины ашгийн татвар 80% байдаг сонссон тэгэхээр лайтай их ашиг олж болж байгаа биз. Сүүлийн үед хотод ийм архинуудаа хураалгаад байхаар ашиггүй байгаа учраас хөдөө рүү гаргадаг болсон сурагтай байгаа. Энэ талаар нээх их юм мэдэхгүй болохоор ингэсгээд болий.

Бөгсний бизнес

Хувийн хэвшлийн гээд тодотгочихвол тохирох энэ бизнесийн орлого ашиг нь тус тусад нь тооцсон ч лайтай орлогыг хамж байгаа юм чинь. Нийлээд нэг хамтрал ч юм уу болоод татвар төлөөд эхлэвэл шааж өгөх байх тээ. Бид улсын төсөвт жилд төчнөөн төгрөг төлсөн тэр нь ийм тийм юмны жилийн төсөвтэй тэнцэнэ энэ тэр гээд шархиртал авах байлгүй.  Хөдөөний хөөцөн хөөцөн улаан гарууд энэ бизнесийг цэцэглүүлэн байгаа. Сургалтын төлбөр энэ тэрээ олох гэж байгаа гэсэн нээх том бамбайтай ёстой duty free үйлчилгээг бол харин ч нэг үзүүлнэ шд. Нөгөө хөдөөнөөс ирсэн ноолуур махны гарууд хотын хүүхэн гэж бодоод шүлсээ гоожуулж байгаад хусаад л, алкааш архичингууд нь хааяа нэг орж хусчаад л. Одоо тэр архичин алкааш гарууд мөнгөөрөө 1000-ын юмаа шаачаад маргааш нь салганасан гараа нөгөөхийнхөө орчимд барьж байгаад шараа тайлах юмныхаа мөнгийг гамначихмаар юм байгаан. Монголын penthouse-ууд байрны подволд ёстой цэцэглэж байгаам дөө. Цагдаа нар тамхи бохь ширхэглэдэг хашир суусан /хөгшин/ онц аюултай хүнд гарын рецитив гэмт хэрэгтнүүдээс ариун дагшин гудамжнаа цэвэрлэх, тэдгээрийг залхаан цээрлүүлэх ариун үйлстээ ханцуй шамлан орсон учраас подволын пентхаузуудыг нээх их тоохгүй. Тоож байгаа гарууд нь дүрэмт хувцастайгаа орж шалгаж байгаа нь гэж жаахан нүдлэгдэж байгаад л дараа нь энгийн хувцастай морилж байгаад л хүүхнүүдийн орлогыг нь харин ч нэг хааж өгнө шүү дээ.

Буудлын бизнес

Бөгсөө маажаад сууж байгаад мөнгө олдог хамгийн дажгүй бизнесүүдийн нэг бол энэ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд Маркетингийн үйл ажиллагаа явуулах, үйлчилгээгээ сайжруулах энэ тэр гээд мөнгө шаардсан ажлууд байхгүй ёстой амар. Осолдохгүй цагаан хэрэглэлээ угаагаад өдөрт нь сольж байхад л хангалттай. / Зарим нь бол бүр сольдог ч үгүй байх / Гарууд хүүхэн эргүүлж байгаад Бар-наас нинжа / Нинжа гэдэг нь шөнийн гэсэн миний санаа / гуня чихдэж авчраад нухна. Нинжа гуня-ууд нь бүр мэддэг болцон тэр буудал оръё энэ буудал орохгүй гээд цайтал аваад л  нөгөө чихддэг гарууд нь за тэгий гээл буудлын доод талд найдвартай байж байдаг дэлгүүрээс архи гондомоо /дэлгүүр байхгүй гэхэд гондоом, архи, алкаш янхан гурав найдвартай байгаа/ авж байгаад үзэж тарна шдээ. Зочид буудалгүй гэр хорооллын гудам ч байхгүй хараарай.

Лицензийн бизнес

Энэ бас их давгүй бизнес байгаан. Төрийн том гарууд нь алт мөнгө байгаа нь тодорхой болцон газруудын хайгуулын ч юмуу ашиглалтын ч юм уу лицензийг гар хөлийн хурууны хүүхэлдэй нараараа дамжуулж Хятад Солонгосуудад дамлаж гарна. Өөрсдөө овоо үнэ хэлнэ / Ордтой нь харьцуулбал шалихгүй л юм байгаа лдаа / Зуучилдаг хөлний үснүүд нь өөртөө хэдэн юм унагаана. Тэгээд лиценз авахаар ирсэн Хятад Солонгос гаруудын хөлд нь бохирч суугаад хүүхэн дэвсч өгч байгаад л явуулдаг сайхан мода дэлгэрээд байгаа. Гадныхан энийг сайн сураад авах хэрэгтэй юм байгаа мдаа. За тэгээд үлдсэнийг нь өчнөөн сонин бичиж, Монголоор дүүрэн цээжээ балбасан гарууд орилоод явж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа бол Сүхбаатарын талбай орчим эргэлдэж байгаа салхинд гандсан байрын царайтай Баагийгаас лавлаарай.

Монголын бизнесменүүдийн онцгой ур чадвар л мэддэг орлого сайтай бизнесүүдийн талаар юу гэж бодож байна.

Өөр ямар ямар СААК бизнес байна доор бичээрэй. талархана шүү.

Хүндэтгэсэн

Витамжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

22:46 , 2007-10-07 .. Бичсэн: хундага
- томилогдоод сууцан ЭСЯ нь гаргахгүй байгаа визийг "гаргаж өгдөг"
- өгөхгүй байгаа банкны зээлийг "өгүүлдэг"
- сурлага муутай хүүхдийг сургуульд шууд элсүүлдэг
...
гэх мэт

{ Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax