Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Дээд боловсролын Бизнес

Одоо Монголоор нэг хахаад байгаа сургуулиудыг харин ч нэг муулчихая.

Доор бичээтэй байгаа бичлэгийн 2 ч бизнесийн хөхүүлэн дэмжигч нь яах аргагүй хулхи дээд боловсролын бизнес.

Зүгээр мөрөөрөө малаа маллаад ч юм уу барилгаа барих, сэлээсэрээ хийгээд явж байх гаруудад толгойд нь нэр нь дөнгөн данган багтах ЭДИЙН ЗАСАГЧ, ХУУЛЬЧ энэ тэр болгоно гэж нам хулхидаж байгаад өөрийнхөө сургуульдаа оруулж, байгаад мөнгийг нь холгож гарна. Зүгээр  л мөнгийг нь аваад явуулчия гэхээр болохгүй болохоор ямар нэгэн юм заадаг шиг байгаан.

Ийм сургуулиудад сургалтын төлбөр төлөх гэдэг ганцхан КОНКУРСЫН ШАЛГАЛТ байдаг гэж байгаа.

Тэгээд л нөгөө малчин гарууд нь ээж ааваасаа холгоно, дараа жилээс нь Орцны Penthouse-t ажилд ороод л үйлчлүүлэгчгүй үедээ ТВ ЧААТ-аар гайгүй мөнгөтэй залуутай танилцчих гээд утсаа бариад ТВ гөлрөөд сууж байдгийн. Аз болоход энэ ажил нь хэдэн цаасны нэмэртэйгээсс гадна хичээлийн бус цагаар юм даа тээ.

Залуучууд нь болохоор хэдүүлээ нийлж аваад хоолонд ч орох мөнгөгүй мөртлөө нэр үл мэдэгдэх 750 гр-ын савалгаатай найрка-аа ОЮУТАН БОЛОР гэж өхөөрдөн нэрийдэж байгаад ууж гарна даа.

Тэгэхээр Их Дээд сургуулийн Бизнес эрхэлдэг гаруудын арга барил нь ТВ ЧААТ-ын Админ нэртэй архи уугаад хэдэн хүний дуу тавьж өгөөд сууж байдаг гаруудаас ялгаагүй байгаа биз.

Их дээд сургуулийн сургалтаас 45 хоногийн курс арай илүү амьдралтай юм заанөө.

Яагаад гээч. Яагаад гэвэл дээд сургуулийн мөнгө олох арга хэрэгсэл нь зүгээр л ДИПЛОМ байдаг бол 45 хоногийн курс хүмүүсийг татахын тулд сонирхолтой амьдралтай юм заахыг эрмэлзэж байдаг юмаа. Ихэнхи нь чаддаггүй л дээ.

Мөн нэмээд дээр дурдагдсан төрөлд багтаж байгаа эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гаруудад ганц СУРГААЛЬ айлдчихая.

САЙН ЯВАХ САНААНЫХ

СААР ЯВАХ САЛТААНЫХ БАС САРХДЫНХ ШҮҮ

За тэгээд яамаар байна.

Битгий ууж идчээд энэ сэдвээр хоорондоо маргаад байгаарай. Ганцаараа дотроо тунгаасан нь дээр байх

Сэтгэгдлээ муухай ч хамаагүй доор үлдээнэ үү. Уншихад кайфтай байдгийн

Та бүхнийг хүндэтгэсэн

Витаминжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

13:59 , 2009-01-12 .. Бичсэн: Зочин
big hug

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax