Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Мөнгө бөгөөд сачий нь хүрвэл ТОП ТҮЦ гэсэн PR явуулах байх тээ.

Манайхан ч янзын гарууд шүү.

Гоёх юмаараа гоёхгүй, газрын хаанаас олсын гэмээр нэрээр олны танил болох гээд ядчихын.

Зүйрлүүлэхийн бол Би ТОП яашка байна. Хэдэн жил ажилахдаа тэдэн үйлчлүүлэгчтэй байснаас тэд нь давтан үйлчлүүлэгч, тэд нь үйлчилгээний дараа ахин хүссэн, тэд нь суух санал тавьсан гээд лаг үзүүлэлттэй байна байх тээ. Би тэгэж бодож байна.

Сүүлийн үед иймэрхүү зүйлүүд газар авч хэрэглэх аргууд нь ч нарийсаад л байхын.

Энд тэндхийн ТББ / Төрийн бус байгууллагууд нь Нэг гоё нэртэй шагнал бий болгоод л тэрийгээ 200.000-1.000.000 төгрөгөөр үнэлээд л зараад явна. Компаниуд нь ПИАР хийчих санаатай нөгөөхийг нь худалдаж аваад л байдаг. Зах зээл дэх мөнгөний урсгалыг тэгш хуваарилалтад оруулж буй хэрэг бол энэ ёстой мөнөөсөө биш за.

Шинэхэн жишээ нь:

Одоо тэр дуучин Хаянаа юу гээд малтаад байгааг нь огт ойлгохгүй байгаан. Төрийн хүн болно ч гэнэ үү. Бүү мэд Дуугай дуугаа дуулаад яваад байх хаваасаг шд.

Монгол төр Хаянаагаар дутаад л ийм хөөрхий байдалтай байгаа биз бодвол. ПИАР хийх юмаа зөв олоод байвал ч би дуугай л өнгөрөе

Өөр нэг жишээ гэвэл:

Тэр нэг Синди тураах төвийн гээд нэг авгай байнаа. Хамаг юмаа татахыг нь татаад шахахыг нь шахаад авахуулсан цайны ганц зурагтай тэрийгээ л ашиглаад есөн шидийн юм бичүүлээд л / өөрөө ч заримыг нь бичдэг байх / шар сонингуудаар дүүрэн хэвлүүлнэ.

Хүүхнүүд тэгээд тэр төвд нь алерги өгтөл гялгар уут биеэрээ ороогоод, ядарч унатлаа дэвхэцсээр байгаам болов уу. Тэр чинь тураах дасгал биш нураах л дасгал байх шүү. Хүүхнүүдээ.

Бүү мэд яахав өөрийнх нь бизнесийнх нь л арга биз гээд орхилоо.

Та нар юу гэж бодож байна.

Санал сэтгэгдэл байвал доошоо бичээрэй.

Хүндэтгэсэн

Витаминжуулалт


Сэтгэгдэл үлдээх

бусдын блогт бичигч

09:08 , 2007-10-10 .. Бичсэн: g84
тун удахгүй, бие ээ үнэлэгч бүсгүйчүүдийн аж ахуй хөтлөх арга ухаан гэсэн хөдөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тэдний хөдөлмөр /өөрсдийнхөө үйл ажиллагааг нэрийдэх нь.../ гэх үйлсийг үнэлэж 10 жилээс дээш ажилаа хийж байгааг нь үнэн цэнээ алдашгүй, бусдыг шинэ үеийн хүч түрж буй гээд хамгийн орлого ихтэйд нь АЛТАН ГУДАС гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулан алдаршуулнаа.... хи хи
PR гэдэг чинь энэ дээ

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax